Торгоны замын аялал жуулчлал төслийн нэгж нь Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран нүүдэлчин монголчуудын эрт дээр үеэс ном, бичиг соёлын асар баялаг өв, дурсгалыг бүтээж ирснийг илэрхийлэх тус номын сангийн “Үнэт ховор ном, судрын музей”-д гадаад, дотоодын жуулчид, олон нийтийг зочлуулж, нүүдлийн соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэгдүүлэх зорилгыг тус тус агуулан тур оператор байгууллагуудтай хамтран ажиллах санаачилгыг гарган уулзалт, семинарыг анх удаа зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд Торгоны замын аялал жуулчлал төсөл болон МУ-ын Үндэсний номын сан нүүдлийн соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэгдүүлэх зорилгоор “хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулав. Хүрэлцэн ирсэн тур оператор байгууллагуудын төлөөллүүд “Үнэт ховор ном, судрын музей”-тэй танилцаж, хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор тохиролцлоо.
Уулзалт, семинарт тур операторуудын төлөөллөөс гадна салбарын эрдэмтэн, багш судлаач нар оролцлоо. Төслийн нэгжийн дараагийн уулзалт, семинар ирэх сарын эхээр зохион байгуулагдана.