“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90 оюутантай хамтран Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165, Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66, Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл 170, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угаав.
Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаад байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бохирдуулж, зар наахгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.