Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-ҮАБ-ын зөвлөл гэдэг нь байгууллага хэлбэрээр байх юм уу? Зөвлөлдөх механизм байх юм уу? ҮАБ-ын зөвлөл гэдэг нэрийн доор Засгийн газрын удирдлага доор байдаг байгууллагуудыг шууд дээрээс нь удирдах зорилгоор ҮАБ-ын зөвлөл гэдэг захиргааны институт байгуулсан. Энэ оролдлого нь хууль болж хэлбэржсэн. ҮАБ монголд чухал. Гэхдээ энэ нэрийн доор эрх мэдлээ улам бүр хөгжүүлж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Нэр нь ҮАБ-ын зөвлөл атал одоогийн энэ хуулийн төслийг харахаар чиг үүргийг өргөтгөсөн байна. Уг хууль гарвал 2017 оны Ерөнхийлөгч бүхий л чиглэлээр хяналт тавьдаг биелэлтийг хангадаг ийм хүн болж хувирна. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан анхаарал өөр тийш хандсан үед чухал хуулийн төслийг оруулж ирээд батлуулах гээд байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Одоогийн ҮАБ-ын зөвлөлийн хууль дээр эдгээр заалтууд бүгд байгаа. Харин ч өргөн утгаараа байдаг. Бид хэтэрхий өргөн хүрээтэй хуулийг хумих гээд байгаа юм. Гаргасан шийдвэртэй холбоотой хугацаа тавих, шаардлагатай тохиолдолд ҮАБ-ын зөвлөлийг хуралдуулдаг байх гэх мэт асуудлыг оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Институтийг байгууллагын шинжтэй болгоод, аймаг орон нутагт салбар зөвлөл байгуулах юм байна. Хэрэв ҮАБ-ын зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол ямар арга хэмжээ авах вэ? Уг хууль дээр зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг заавал мөрдөх шаардлагатай гэж оруулсан байна?

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Орон нутагт салбар зөвлөл байгуулснаар орон тоо нэмэгдэхгүй. Мэдээллээр хангах чиглэлийн салбар бүтэц юм. Хоёрдугаарт: ҮАБ-ын хуралдаж гаргасан шийдвэрийг тухайн байгууллага ямар байдлаар тусгах нь өөрийнх нь асуудал.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж