УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Өнөөдрийн чуулганаар нийтдээ 25 хуулийн төслийг хэлэлцэнэ. Өнөөдрийн үдээс өмнөх чуулганыг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд даргалж байна. Тэрээр хэлэлцэх асуудлыг танилцуулаад, гишүүдээс санал авч, хэлэлцэх асуудлаа баталлаа.
Ингээд эхний асуудал болох Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Т.НОМИН