Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-нд хуралдахаар болжээ.

Уг хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын асуудал хөндөгдөх аж. Ингэхдээ Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхэлнэ гэх мэдээлэл байна. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг батламжлах аж. Жил гаруйн өмнө Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн нөхөн сонгууль болж орон гарсан гишүүдийн оронд шинэ хүмүүс гарч ирсэн ч одоо хэр нь батламжлаагүй байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж