Франц онц байдал зарласан хугацааг сунгана

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Франц онц байдал зарласан хугацааг сунгана

Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөсөн халдлагын дараа Франц улс онц байдал зарласан юм. Францын засгийн газраас онц байдал зарласан хугацааг Евро-2016 хөлбөмбөгийн тэмцээнийг дуустал сунгахаар төлөвлөж байна. Европын хөлбөмбөгийн тэмцээнд 24 орны үндэсний баг оролцох бөгөөд энэ үеэр аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хамгаалах аж. Тэмцээнд ирэх зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ныг хүртэл бүтэн сарын хугацанаад үргэлжлэх юм. Тэмцээний үеэр Францын аюулгүй байдлын 1200 гаруй алба хаагч хүч нэмэгдүүлэн ажиллах гэнэ.  

Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд “Stade de France” хөлбөмбөгийн цэнгэлдэхэд амиа золиослогчид тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм. Stade de France” хөлбөмбөгийн цэнгэлдэхэд Евро-2016 тэмцээний нээлт болон хаалтын тоглолтууд болох аж.

Францын засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард онц байдал зарласан хугацааг сунгаснаар ирэх тавдугаар сарын 26-нд дуусах ёстой юм. Францад онц байдал зарласан нь цагдаагийн хүч, эрх мэдлийг нэмэгдүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 400 хүнийг баривчилан саатуулж, 3500 гаруй байр, сууцанд нэгжлэг хийжээ. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж