Мексикийн Веракруз мужид нефтийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсноос 30 гэмтэж бэртсэн байна. Мексикийн төрийн өмчийн “Pemex” компанийн нефтийн үйлдвэрт дэлбэрэлт болсон аж. Үүний улмаас ойр орчмын олон зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, сургууль цэцэрлэгүүдийг хаасан байна. Дэлбэрэлтийн улмаас гарсан галыг унтраахаар олон тооны гал сөнөөгч ажиллажээ.
Сүүлийн жилүүдэд “Pemex” компанийн үйлдвэрүүдэд олон удаа дэлбэрэлт болсон аж. Тухайлбал, 2012 оны есдүгээр сард Тамаулипас муж дахь хийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос 33 хүн амь үрэгджээ. Мөн 2013 онд Мехико хот дахь “Pemex” компанийн удирдлагын байранд хий дэлбэрснээс 37 хүн амь үрэгдэж байсан аж. Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА