Агуэро премьер лигийн 100 дахь гоолоо орууллаа

Хуучирсан мэдээ: 2016.04.20-нд нийтлэгдсэн

Агуэро премьер лигийн 100 дахь гоолоо орууллаа

Английн премьер лигийн нөхөн тоглолтоо “Ньюкасл” клуб “Манчестер Сити”-тэй хийж, 1:1-ээр тэнцсэн билээ. Энэ тоглолтод Агуэро нэг гоол оруулж, багаа ялагдлаас аварсан. Мөн энэ улиралд премьер лигт 22 дахь гоолоо оруулсан билээ.

Тэгвэл түүний энэ гоол премьер лигийн 100 гоол нь байжээ. Агуэро ердөө 147 тоглолтод 100 гоол оруулсан юм. Ингэснээр хамгийн цөөн тоглолтод 100 гоол оруулсан тоглогчдын хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Домогт Алан Ширер 124 тоглолтод 100 гоол оруулсан нь түүхэн дээд амжилт юм байна.

Агуэро 2011 оны долдугаар сард “Манчестер Сити”-д ирж байсан. Түүнээс хойш 5 жилийн хугацаанд 100 гоол орууллаа. Үүнээс үзвэл тэр нэг улиралд 20 гоол дундажлаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж