Улаанбурхан өвчин тархаж, нялхасын эндэгдэл нэмэгдэхийн зэрэгцээ эцэг эхийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж бяцхан хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол гарч байгааг цагдаагийн газраас сануулж байна.
Өнгөрсөн сард дөрвөн настай хүү нохойд хазуулж амиа алдсан хэрэг гарсан бол Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд дахин нэг нялх үр амь насаа алдлаа. Тодруулбал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын дөрөвдүгээр багт амьдардаг хоёр настай охин гэртээ тогонд цохиулж нас баржээ. Уг хэргийг одоогоор Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Т.НОМИН