Хуучирсан мэдээ: 2016.04.20-нд нийтлэгдсэн

Бид “BAINA UU” хэмээх аппликейшнийг танилцуулж байна. Бидэнд ямарваа  нэг газрын хаяг, утасны дугаар яаралтай хэрэг болох үед амар хялбараар нь шууд л аль нэг лавлах руу залгадаг шүү дээ. Тэгвэл уг аппликейшнийг ашигласнаар ахиж лавлах руу залгаж мөнгөө үрэх шаардлагагүй болжээ. Тус аппликейшнийг татаж авах эсэхээ та энэхүү тоймыг уншаад шийдээрэй.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ?

Та яарсан үедээ хайж буй үзвэр үйлчилгээний байгууллага, такси, өөрт ойрхон байгаа зоогийн газрын байршил, хаяг, цагийн хуваарь гэх мэт мэдээллийг  хаанаас авдаг вэ? Мэдээж лавлах утас руу залгаж асуудаг гэдэгт итгэлтэй байна. Таны ярьсан минут болгонд та хамгийн багадаа 350-500 төгрөг төлдөг гэдгээ та мэдэхүү? Нэг хэцүү зүйл нь лавлахын оператор “…түр хүлээгээрэй…” гэсэн бол нэгэнт залгасан хүн хүлээхээс өөр аргагүй болж тэр хирээр мөнгө урсдаг. Харин энэхүү аппликейшн нь таны мөнгө/нэгжийг хэмнэж лавлах үйлчилгээг үнэгүй болгоод зогсохгүй ашиглахад  хялбараар шийдээд өгчээ.

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэрэгтэй бүхий л байгууллагуудын мэдээллийг дүүрэг дүүргээр нь нарийвчлан харуулахаас гадна холбоо барих утас, цагийн хуваарь, үнэ тариф зэрэг мэдээллийг давхар харуулдгаараа давуу талтай юм байна. Мөн гамшиг, ослын үед холбогдох чухал шаардлагатай газруудын утасны жагсаалтыг ч дэлгэрэнгүй тавьж өгчээ. Үүнд: гал түймэр, цагдаа, замын цагдаа, яаралтай түргэн тусламж гэх мэт…. Бас нэг давуу тал нь үйл ажиллагаа явуулдаг хувь хүн болон ямар ч аж ахуйн нэгж өөрсдийн мэдээллээ уг аппликейшнд бүртгүүлэх боломжтой мөн онцгойлон харуулах болгож өгсөн нь тун дажгүй шүү. Аппликейшнийг та гар утсандаа татаад авчихсан л бол ашиглахын тулд заавал интернетэд холбогдох шаардлагагүй бөгөөд хүссэн мэлээллээ оффлайн горимд /интернэт холболтгүй/ байхдаа ч авч болох нь маш их таалагдлаа.

СУЛ ТАЛ?

За бараг сул тал гээд байх зүйлгүй APP болжээ.Хөгжүүлэгчийн зүгээс цаашид улам хөгжүүлсээр байвал үнэхээр хэрэгтэй АPP байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж