Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн гудамж, талбайг сайжруулах тендер зарлажээ. Тодруулбал, Нүхтийн 10 гудамж, 305 хашааг жигд өнгөтэй болгож, өнгө үзэмжийг сайжруулах юм байна. Уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас энэ сарын 19-27 өдрүүдэд хүлээн авах юм байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулагдаж байгаа тул сонирхсон иргэдийн бүлгүүд оролцох боломж нээлттэй аж. Тиймээс тендерт оролцох баримт материалыг Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд хүлээн авч эхэлжээ.
Т.НОМИН