Дарханаас ирж, хулгай хийдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.20-нд нийтлэгдсэн

Дарханаас ирж, хулгай хийдэг байжээ

Дархан-Уул аймгийн харъяат хэсэг залуус шөнийн цагаар хулгай хийж байгаад баригджээ. Урьд шөнө  05:30 цагийн үед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Голден парк хотхоны гадна байсан автомашины гурвалжин шилийг хагалж хулгай хийж байхад нь тэднийг  үйлдэл дээр нь баривчилжээ.

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг хэргийг 18-25 насны Т, Б, А, О нар үйлдсэн аж. Тэд шөнийн цагаар хотод ирж хулгай хийгээд өглөөдөө Дархан руу буцдаг гэж мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн гэнэ. Тэд нэг биш удаа хулгай хийх зорилгоор зориуд шөнө дөлөөр ирсэн болох нь тогтоогджээ

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж