Овечкин клубын дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2016.04.20-нд нийтлэгдсэн

Овечкин клубын дээд амжилт тогтоолоо

ОХУ-ын хоккейн тамирчин, Хойд Америкийн хоккейн лигийн Вашингтон Кэпиталз багийн довтлогч Александр Овечкин Үндэсний хоккейн лигийн плей оффын шатны тоглолтонд авсан оноогоороо клубын дээд амжилтыг тогтоолоо. Даваа гаригт Вашингтон Кэпиталз баг плей оффын эхний шатны 3 дах тоглолтоо Филадельфий багтай хийсэн юм. 6:1-ийн харьцаатай Вашингтон Кэпиталз багийн хожлоор өндөрлөсөн энэ тоглолтоор Овечкин 2 шайба оруулж, нэг ашигтай дамжуулалт өгчээ. Тэрээр энэ улиралын тоглолтын явцад нийтдээ 74 оноо аваад байгаа. 39 шайба оруулж, 35 ашигтай дамжуулалтыг  хийсэн нь түүний их спорттой амьдралаа холбосноос хойшхи хамгийн дээд амжилт болж байгаа юм байна. Үүнээс өмнө энэ клубын дээд амжилтыг Дейл хантер эзэмшиж байсан юм. Тэрээр 72 оноо авч байжээ. 2005 оноос хойш Вашингтон Кэпиталз багийн бүрэлдэхүүнд тоглож эхэлсэн тэрээр өөрийн амжилтын түүхэнд 6 дах, 4 жил дараалан Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг мэргэнбуучид олгодог Морис Ришарын цомын эзнээр тодорсон юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж