Нийслэл хот бол бусад улс оронд ердийн л нэг хот. Нийслэлтэйгээ дүйхүйц, бүр илүү хөгжсөн олон олон хот дотроо capital гэдэг статусаараа л ялгагддаг. Гэтэл манайд нийслэл Улаанбаатар хот бол улс доторх улс, бүтэн гүрний тал нь гэж ойлггогддог. Хүн амынх нь 40 гаруй хувь нь байнгын оршин суухын дээр суугуул болоод ирээ очоотойгоо бол хүн амын тал нь Улаанбаатартай сэжим холбоотой. Улаанбаатарын хөгжлөөс улс орны нүүр царайг тольдохын дээр хотын мэр хэн байхаас их зүйл шалтгаалдаг.
Тиймээс цахим ертөнцөд нэгэн сонирхолтой санал асуулгыг өрнүүлэх болжээ. “Хотын дарга нараас хэн нь илүү сайн ажилласан бэ” гэсэн асуулт бүхий уг санал асуулгад уншигч та ч бас нэгдэж болох юм. Нийслэлийг 1999 оноос хойш өнөөг хүртэл удирдсан дөрвөн даргыг судалгаанд багтаасан бөгөөд тэднээс хэн нь нийслэлчүүдэд ээлтэй шийдвэр гаргаж, нийслэл хотоо илүү хөгжүүлснийг тодотгох зорилготой гэнэ. М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл нарын хэнийг илүү үнэлэх бол, нийслэлийн иргэд.
А.АЯЛГУУ