Олимпийн эрхийн тэмцээний II шат өндөрлөөд удаагүй. Одоогоор дараах орны баг тамирчид Рио-2016 олимпийн наадамд зодоглох тийзээ захиалжээ. Эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас ОХУ, Иран, эмэгтэй чөлөөт бөхөөр Канад, Японы баг бүх жиндээ эрхээ биелүүлсэн бол Монгол Улсын баг (5 болон 4) тус бүр "айргийн тав"-д багтаж явна.
ЭХ СУРВАЛЖ: ЧӨЛӨӨТ БӨХ групп