ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот
Иргэд, Аж ахуй нэгжүүдийн анхааралд
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 356 дугаар тогтоолоор “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээг “Рич голден буллс эдукэшн” ХХК-тай 2015 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан. Концесс эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 8 дугаар 31-ний өдрийн Засгийн газрын 345 дугаар тогтоолоор гэрээг цуцлах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож 2015 оны 10 дугаар сард гэрээг цуцлан “Топ интернэшнл инженеринг Монголия” ХХК-тай шинээр байгуулах эрхийг олгосон болно.
“Рич голден буллс эдукэшн” ХХК-ны 2015 оны 10 сарын 26-ны өдрийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан.
Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэх хүртэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд тус компанийн концессын гэрээнд үндэслэж аливаа нэгэн гэрээний харилцаанд орохгүй байхыг мэдэгдье.