Крис Браун амиа хорлохыг хүсч байжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.20-нд нийтлэгдсэн

Крис Браун амиа хорлохыг хүсч байжээ

Дуучин Крис Браун 2009 онд экс найз бүсгүй Рианнад гар хүрснийхээ дараа өөрийгөө үзэн ядаж, бүр амиа хорлохыг хүсч байсан гэнэ. Энэ тухай тэрбээр  “Миний амьдралд тавтай морил” баримтат кинондоо өгүүлжээ. Тухайн үед Крис Браун эмэгтэй хүнд гар хүрсэндээ өөрийгөө “мангас” болсон мэт мэдэрч байсан гэнэ.

Бусдын атаархлыг төрүүлсэн хосууд маань 2009 оны Грэмми наадмын үдэшлэг тараад явж байхдаа автомашинд муудалцсан байв. Маргааш өглөө нь шар хэвлэлүүдэд Рианнагийн нүүр хөх няц болсон зураг нийтлэгдэж, улмаар Крис Браун шүүхээс ял сонссон юм.

Эх сурвалж: Hollywood gossip

Б.АНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж