17.10 минут
Шинэ он гарсаар үргэжилсэн өсөлттэй байсан долларын ханш эргээд суларч байна. Гуравдугаар сард 2055 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш нийтдээ 73 төгрөгөөр сулраад байгаа юм. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1998 төгрөгөөр зарагдаж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2001 төгрөгөөр арилжиж байна.
13.58 минут
Одоогоос гурван жилийн өмнө нийслэлийн 14 дүгээр сургуульд ариун цэврийн өрөөний таазнаас нуралт өгч, сурагчдыг яаралтай тусгаарлан, арга хэмжээ авч байсан билээ. Энэ хугацаанд 14 дүгээр сургуулийн барилгыг буулгаж, шинээр барих байсан ч хөрөнгө, мөнгөний асуудлаас удааширсан. Тэгвэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, сургуулийн барилгыг буулгаж дуусч байгаа талаар БСШУЯ-ны Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн албанаас мэдээллээ.
12.57 минут
АН-ын ҮЗХ-ны хуралтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. "Өчигдрийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирц 63 хувьтай байсан. Х.Баттулга гишүүн хуралдаанд оролцоогүй. Ирц 63 хувьтай байсан нь орон нутаг, нийслэлийн АН-ынхан өчигдөр бас хурлаа хийсэнтэй холбоотой. ҮЗХ-ны хурал хаагаагүй. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан ойр ойрхон хуралдах байх" гэж мэдээлжээ.
16.00 минут
МАН, МАХН-тай эвсэх асуудлаар хоёр талаас ажлын хэсэг байгуулан ажилласан ч МАХН-ын зүгээс тохиролцооноосоо буцаж эхэлсэн талаарх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр "Ажлын хэсгийн төвшинд тохирсон асуудлаар мэдээлэл хийснээс хойш нэлээд олон үйл явдал болж өнгөрлөө. МАН Бага хурлаа, МАХН Бага чуулганаа хийж байна. Гэтэл хоёр талын эвсэж хэлэлцэж тохирсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд албан ёсоор ирүүлж эхэллээ.
14.16 минут
Улсын Прокурорын ерөнхий газраас /УЕПГ/ олны анхаарлын төвд буй зарим хэргийн мөрдөн байцаалтын явц, шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар өнгөрсөн баасан гаригт Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, түүнийг хурц гэрэлтэй өрөөнд, залхаан цээрлүүлэх байдлаар хорьсон хэмээн мэдээлсэн. Энэ мэдээлийн мөрөөр УПЕГ-аас ажлын хэсэг гарч, үнэхээр Б.Булганг ариун цэвэр сахих боломжгүйгээр, эрхийг нь зөрчин хорьсон уу гэдгийг тогтоохоор, хяналт, шалгалтын ажлыг эхлүүлжээ.
12.44 минут
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр боловсролын салбарт ажиллах удирдамжийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэг бүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улмаар 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, заавар зөвлөгөө өгөх, авлигын эсрэг хууль тогтоомж сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
15.15 минут
Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд зээлийн гэрээ хариу төлбөргүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болох гэж буй.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Батзандан гишүүнийг томилжээ.
13.10 минут
Эрүүл мэндийн даатгалын сангаас 453.9 сая төгрөг гаргаж, Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эм, тариаг худалдан авахаар болсноо өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдлээ. Улаанбурхны халдварын эсрэг, дархлаа сайжруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээтэй Албумин, Вантаксин, Ванкомицин, Будисол, Нобивент плюс, Иммуноглобулин Ж, Виферон лаа гэсэн долоон төрлийн эм, тариа Халдварт өвчин судлалын үндэсний төвд тасарч, иргэд өөрсдөө мөнгө гаргаж, гаднаас худалдан авч буй. Дээрх эм, тариа нь өртөг өндөртэй, 150-260 мянган төгрөгийн хооронд эмийн сангуудаар борлуулагддаг учир иргэнд хүнд тусна. Өвчин намдаах Виферон лаагаас бусад нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй авах эм, тарианы жагсаалтад ороогүй. Иймээс ЭМД-ын сангаас хөрөнгө босгож, Эрүүл мэнд, Спортын сайдын багц руу шилжүүлэн өгч, тасарсан эдгээр эм, тариаг хэвийн олгохоор болж байна.
14.50 минут
Эрүүгийн шинэ хуулийг эмч мэргэжилтнүүд эсэргүүцэж, нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардан мэдээлэл хийлээ. Эрүүгийн шинэ хуулийн15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдлэнэ” гэж заажээ. Тэгвэл Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хорооны дарга Б.Мягмар үүнийг шүүмжилж, “Монголын эрүүл мэндийн салбарт хүний төлөө зүтгэж байгаа эмч нарыг ихээр бухимдуулсан хуулийг баталсан. Өнөөдөр манай эмнэлгүүд улаан бурхан өвчний дэгдэлтийн улмаас маш их ачаалалтай ажиллаж байгаа. Гэтэл ажиллах орчин нөхцөлдөө тохирохгүй хуулийг мөрдөх гэж байна.” хэмээн бухимдлаа илэрхийлэв.