Огноо: 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдөр
Дараах төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд :
Д/д | Концессын зүйлийн нэр | Концессын төрөл | Концессын зүйлийн дугаар |
1 | Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл | Дэд бүтцийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх | ХОГ-2013/317/4 |
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг “Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл ” төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Уралдаант шалгаруулалтад оролцох санал гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Монгол Улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэр дээрхи дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх ;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байх /Оролцох санал гаргагчийн барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна/;
- Барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч компани нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх;
- Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх /Ерөнхий шаардлага/;
Энэхүү уралдаант шалгаруулалт нь нэг үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд тус урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг Концессын тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасны дагуу үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг үргэлжлүүлэн үнэлж хамгийн сайн нөхцөл санал болгосноос нь эхлэн 2-оос дээшгүй оролцогчийн дарааллуулсан жагсаалт гаргаж, онооны дарааллаар концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ. Хэрэв уралдаант шалгаруулалтад зөвхөн нэг хуулийн этгээд эсвэл түүний нэгдэл нь санал ирүүлсэн тохиолдолд тухайн саналыг холбогдох журмын дагуу үнэлж шаардлага хангасан тохиолдолд концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ. Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг уралдаант шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх, хуулийн этгээд нь нэг уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй. Уралдаант шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд нь концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно. Уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Концесс олгох уралдаант шалгаруулалт болон санал үнэлэх журам”-ын дагуу зохион байгуулна. Энэхүү урилгын дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг болон эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтыг ирүүлсэн тохиолдолд тухайн этгээдэд уралдаант шалгаруулалтын баримт бичгийг олгоно.
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнэ 300,000 төгрөг ба баримт бичгийн төлбөрийг Төрийн сан, Хөрөнгө оруулалтын газар, Концессын 900036017 тоот дансанд тушаана.
Гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь төслийн саналаа англи хэл дээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд Монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргасан байна.
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 07 дугаар сарын 18 -ны өдрийн 11.00 цагаас өмнө Хөрөнгө оруулалтын газрын 812 тоот өрөөнд.
Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ доорх хаягаар албан бичгээр ирүүлнэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнгө оруулалтын газар. Утас: 11-315362