Удирдах зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан түр хугацаагаар завсарлаад байсан бол эргэж оржээ.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАХН-ын эвсэх тохиролцооноосоо буцсан асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл бий. МАХН-ын зүгээс тодорхой тохиролцоонд хүрсэн гурван ч зүйлээсээ буцсан нь МАН-ын зүгээс “Эргэж буцахгүй байх ёстой” гэсэн шаардлагыг тавихад хүргэсэн юм.

Хуулиараа 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд дөрөвдүгээр сарын 20-ний 18.00 цагаас урьтаж мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүргэсэн байх ёстой. Гэтэл МАХН эвсэх асуудлаасаа буцаж эхэлсэн нь цаг хугацааны хувьд зөвшилцөх боломжгүй болгож, хүндрүүлээд буй.

Удирдах зөвлөлийн хуралдаан дууссаны дараа Бага хурал үргэлжлүүлэн хуралдаж, гаргасан шийдвэрийг нь хэлэлцэн шийдвэрлэх аж.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж