
Энэ үеэр түр Засгийн газрын өөр нэг орлогч дарга Омурбек Текебаев Киргизийн шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгад бэлтгэж байгаа тухай ярьсан байна. Энэ санал асуулгаар Роза Отунбаеваг өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох асуудлыг хэлэлцүүлэх юм. Бүх нийтийн санал асуулгыг ирэх долдугаар сард явуулах ба парламент мөн ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх арван сард явуулахаар төлөвлөсөн гэж тэр сонсголоо.
Түр Засгийн газар дөрөвдүгээр сарын 15-нд Курманбек Бакиев албан ташаалаасаа огцорч гадаадад гарсан гэж зарласан билээ. Харин Бакиевын дүү Ахмед үүнийг үгүйсгэсэн юм. Одоо Курманбек Бакиев хаана байгаа нь тодорхойгүй. Дөрөвдүгээр сарын 18-нд тэр Дубайд очсон гэх яриа ч байгаа.