Филлипин улсын Манила хотноо болсон пара-таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Тус тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар алт, Ц.Даваачулуу, Б.Шинэбаяр нар мөнгө, О.Энхтүвшинзаяа хүрэл медалийн эзэн болж, багийн дүнгээр III байр эзэлжээ. Эдгээр тамирчдаас Г.Болор-Эрдэнийн хувьд тив, дэлхийн хошой аварга тамирчин болсон байна.