Хүүхэлдэйн кинонд гардаг Цасангуагийн үзэсгэлэн гоод атаархсан мөсөн хатан дэлхийн хамгийн анхны ухаалаг толийг эзэмшиж байсан бололтой. Тэр тольноосоо энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэн бэ гээд л асуудаг шүү дээ. Харин толь нь түүнд хариулдаг.
Харин энэ толв одоо зөвхөн үлгэр юм уу кинонд биш танай гэрт байх боломжтой болжээ. Naked Labs-ын бүтээсэн эрүүл мэндийг хянах систем нь олон тооны мэдрэгч бүхий тольны тусламжтайгаар таны биеийг тодорхойлох гэнэ.
Бүтэн биеэр харагдахуйц хэмжээний том тольны өмнө та нүцгэн зогсооход алгуурхан эргэх үед таны биеийн бүхий л хэсгийг уг толв 3D-гээр сканердан, үзүүлэлтүүдийг нь нарийвчлан гаргах юм байна. Үүнд ердөө 20 секунд л хангалттай ба үүний дараа таны биеийн дулааны үзүүлэлтүүдийг ашиглан биеийн аль хэсэгт хамгийн их өөх хуримтлагдсан байгааг олж илрүүлэх гэнэ.
Үүний тусламжтайгаар та өөрт тохирсон зөв дасгалаа хийснээр биеэ эрүүлжүүлж, илүүдэл жингээсээ салж чадах юм. Уг бүтээгдэхүүнээ 2017 оны эхээр 499 ам.долларын үнэтгэйрээ худалдаанд гаргана гэж компанийн зүгээс мэдээлжээ.
Т.МӨНХ