Цөмийн зэвсэглэлээрээ дэлхий нийтийг айдаст автуулаад буй Хойд Солонгос тав дахь удаагийн цөмийн туршилтаа тавдугаар сарын эхээр явуулж магадгүй тухай мэдээлэл цацагджээ.
Энэ мэдээллийг Пёнан-Пукто мужийн цөмийн туршилтын талбайд хүмүүсийн хөдөлгөөн, барилгын ажил, цэргийн техникийн хөдөлгөөн эрс идэвхжиж эхэлсэнтэй холбон тайлбарласан байна.
Тавдугаар сарын эхээр Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал болох ба уг хуралд зориулан цөмийн туршилт явуулах гэж байгаа бололтой.
Т.МӨНХ