МАН, МАХН хоёр эвсэн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоход талууд зарчмын тохиролцоонд хүрээд байсан ч үүнээсээ Н.Энхбаяр буцан самарсан гэх мэдээлэл байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр талын намаас байгуулагдсан ажлын хэсгийн тодорхой саналуудыг өнөөдөр өглөө авч үзэн, гурвыг нь боломжгүй хэмээн үзсэн нь зөвшилцлийг ойлгомжгүй байдалд оруулж, эхэлсэн бололтой.
Гэхдээ МАН дотор МАХН-тай эвсэж 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохыг эсэргүүцэгчид нэлээд байсан тул эвсэхгүйд хүрвэл харин ч сайн мэдээ болж буух сураг дуулдаж байна.
Г.ДАРЬ