Баян-Өлгий аймагт жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Аймгийн ИТХ-ын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан 2016 оны 4 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Спорт цогцолборт боллоо.
Аймгийн Биеийн тамир, спортын газар, Аймгийн Үндэсний Бөхийн Холбоотой хамтран зохион явуулсан уг барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд тойргийн журмаар барилдаж 28 даваагаар аймгийн начин Д.Бейбит түрүүлж, аймгийн заан М.Аманбек, аймгийн начин С.Бат-Үүл нар 27, 26 даваагаар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа.
ДҮН:
1-р байр: Аймгийн начин Д.Бейбит /28 даваа/
2-р байр: Аймгийн заан М.Аманбек /27 даваа/
3-р байр: Аймгийн начин С.Бат-Үүл /27 даваа/
4-р байр: Аймгийн начин М.Жанболат /25 даваа/
5-р байр: Аймгийн начин Ш.Сапар /24 даваа/
6-р байр: Аймгийн начин М.Өзгерис /23 даваа/
7-р байр: Аймгийн начин Х.Олжас /22 даваа/
8-р байр: Сумын заан С.Заманбек /19 даваа/
9-р байр: Аймгийн начин Т.Мөнгөнхүү /19 даваа/
10-р байр: Сумын заан Х.Ыклас /18 даваа/ тус тус шалгарлаа.
Аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд барилдан эхний 6 байранд шалгарсан бөхчүүд 2016 оны 05 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Ховд аймагт болох “Хөдөөгийн хүчтэн” баруун бүсийн аварга шалгаруулах бөхийн барилдаанд аймагаа төлөөлж барилдах эрхтэй боллоо гэж Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэв.