Машины эд ангийг НӨАТ-аас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Машины эд ангийг НӨАТ-аас чөлөөлнө

Монгол Улс жилдээ 2000 орчим нийтийн тээврийн хэрэгсэл импортлон авдаг бөгөөд үүнээс дотооддоо 100-150-ийг нь угсарч үйлдвэрлэх боломжтой юм. Машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж 20 автобус угсарч үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход гааль болон НӨАТ-т  834 сая төгрөг төлдөг. Импортлон оруулж байгаа эд ангийг  гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж тооцож байна. Хууль хэрэгжсэнээр машин үйлдвэрлэлийн чиглэлээр жилдээ зургаан эрбум гаруй төгрөгийн нэмүү өртөг бий болгож, салбарын боловсон хүчний чадамж сайжирч, 220 гаруй шууд болон дагасан ажлын байр бий болж, дэвшилтэт техник, технологийг нутагшуулах боломж бүрдэх гэнэ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж