2000 хүн тун “Харвони”-ийг борлуулж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

2000 хүн тун “Харвони”-ийг борлуулж эхэлнэ

Монголын Засгийн газар болон АНУ-ын “Gilead Sciences” компанитай байгуулсан гэрээний хүрээнд Эм импортлогч “Омбал” компани  олон улсын зах зээлд 94 мянган ам.долларын үнэтэй байгаа “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр Монголд  импортолж байгаа. Тус компани нийтдээ 1600 хүн тунг импортлон борлуулсан  байна.  Тэгвэл  маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн элэгний С вирусын эмчилгээнд хэрэглэх “Харвони” эмийн 2000 хүн тунг борлуулахаар болжээ. Энэхүү эмийн үнэ гурван тун буюу нэг курс нь 1200 ам.доллар байдаг аж. Одоогоор Эрүүл мэнд, спортын яам “Харвони” эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулж, Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд гаргаад байгаа аж.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж