“Тоттенхэм” өрсөлдөгчөө бутниргэлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

“Тоттенхэм” өрсөлдөгчөө бутниргэлээ

Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн “Хөшиг”-ийг хааж “Сток Сити” талбайдаа “Тоттенхэм”-ийг хүлээж авсан. Тэргүүлэгч “Лестер” энэ тойрогт хоёр оноо алдсан учраас араас нь нэхэж байгаа “Тоттенхэм” зайлшгүй хожих даалгавартай байсан. Тэгж байж онооны зөрүү ойртоно.

Тэгвэл Лондоны баг энэ улиралд үнэхээр гайхалтай байгаагаа харуулж, “Сток Сити”-г талбайд нь 0:4-өөр бутниргэлээ.

Тоглолтын 9, 71 дэх минутад Харри Кейн хоёрыг оруулсан. Ингэснээр премьер лигт 24 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна. Тэгвэл үлдсэн хоёр гоолыг нь Англи хагас хамгаалагч Делли Али оруулсан. Ингэснээр тэрбээр премьер лигт 10 гоолтой болж ирлээ.

Мөн “Тоттенхэм” 68 оноотой болсноор тэргүүлэгч “Лестер”-ээс 5 оноогоор хоцорч эхэллээ. 35 дугаар тойрогт “Лестер” талбайдаа “Соунси”-тай тоглоно. Харин “Тоттенхэм” талбайдаа “Вест Бромович”-ыг хүлээж авах юм.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж