Жонни Депп эхнэрийн хамтаар уучлал гуйлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Жонни Депп эхнэрийн хамтаар уучлал гуйлаа

Австралийн Күинсландийн дээд шүүх “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны шинэ ангийн зураг авалтаар тус улсад зочлоод байсан жүжигчин  Жонни Депп болон түүний эхнэр Эмбер Хеард нарыг өөрсдийн Пистол болон Бүү хэмээх хоёр нохойг хууль бусаар Австрали улсын хилээр оруулсан хэрэгт буруутгасан байна. 

Австрали улсын хорио цээрийн хуульд зааснаар тус улс руу орж буй бүх нохой эхний 10 хоногийг тусгай орчинд тусгаарлагдан өнгөрөөх ёстой байдаг бөгөөд бүх нохой урьдчилан зөвшөөрөл авах ёстой байдаг юм. Энэ нь тэжээвэр амьтдын дунд ямар нэгэн халдварт өвчин тараахаас сэргийлэх зорилготой аж. Гэтэл хосууд хоёр нохонйхоо хамтаар өөрсдийн хувийн онгоцоор зөвшөөрөл авалгүйгээр Австрали улсад буусан бөгөөд  Австралийн хууль хяналтын байгууллага эхэндээ энэхүү хууль бус үйлдлийг мэдээгүй боловч тэдний интернетэд байршуулсан зургаас болсон явдлыг мэдэж, нохойнуудыг Лос-Анжелос дахь гэр лүү нь өнгөрсөн гуравдугаар сард буцаажээ.

Энэхүү буруутай үйлдийнхээ хариу болгож Деппийн гэр бүл өөрсдийн уучлал гуйсан бичлэгийг интернэтэд байршуулсан бөгөөд жуулчдыг Австрали улсын энэхүү хуулийг хүндэлж байхыг зөвлөсөн байна.   

Г.СҮМБЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж