Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн ням гаригт/2016.04.17/ болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.
_______________________________________________________________________________________
ХҮЛГҮҮД АВАРГЫН ТӨЛӨӨ
Хүлгүүд 110 – 106 Ирвэс
Хагас финалд учраа таарсан SBL-Хасын Хүлэгүүд болон Сентоза Ирвэсүүд багийн цуврал дуусч 4-0 харьцаатай Хүлэгүүд цувралд ялалт байгуулсанаар 2015-16 оны улирлын аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Цуварлын дөрөв дахь тоглолтонд багийн гол тоглогчид болох Т.Санчир, Э.Дорж-Арилд нар бэртлийн улмаас тоглолтонд оролцоогүй ба гол тоглогчдын эзгүйд Ирвэсүүд тун сайн өрсөлдөөнийг үзүүлж эцсийн мөчид Хүлэгүүд ялалт байгуулсан юм.
Уг тоглолонд 21 оноо, 5 ашигтай дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол М.Отгонмөнх 20 оноо, 8 бөмбөг таслалт, О.Сэргэлэн 14 оноо, 7 ашигтай дамжуулалт, Н.Золжаргал 15 оноо, M.Harris 18 оноо, 9 самбараас бөмбөг авалт, T.Corbin 10 оноогоор багтаа тусалж, ирвэсүүдийг дөрөв дараалан хожсоноор SBL-Хасын Хүлэгүүд аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
Ирвэсүүдээс Dylan Brewer 27 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Mike Anderson 20 оноо, 15 самбараас бөмбөг авалт, Э.Цэвэлдорж 18 оноо, 7 самбараас бөмбөг авалт, Эрдэнэдалай, Баярбат, Чадраавал нар 10+ оноо авсан ч баг нь хожиход хангалтгүй байлаа. Сентоза Ирвэсүүдийн улирал ингээд дуусч байгаа ба тэд энэ улирлын хүснэгтийн хоёрдугаар байраар шалгарч тун гайхалтай улирлыг өнгөрүүлсэн юм.
ХАГАС ФИНАЛ ЦУВРАЛ 2-2 БОЛЖ ТЭНЦЛЭЭ
Супер лигийн супер хагас финал өнгөрсөн улирлын аварга баг Альяанс-тех Харцагууд болон энэ улирлын хүснэгтийн тэргүүн байраар гарсан Төв-Ургац багуудын хооронд болж байна. Цуврал эхлэхийн өмнө Харцага 4-0-р хожно гэсэн таамаг ихэнх хүмүүст байсан ч Төв-Ургац таамаг эвдэж чадсан. Цуварлын 4 дэх тоглолтонд Ургац хожил байгуулсанаар 2-2 болон тэнцлээ.
Тоглолт эхнээсээ Төв-Ургацын удирдлаганд эхэлсэн ба оноог 3-р үеийн төгсгөлд барьсан ч Д.Мөнхтөрийн шидэлтүүд онооны зөрүүг хадгалж байсан юм. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Шидэт Jones болон түүний хамтрагч La Quentin Miles нар онцгой тоглолтыг үзүүлж эцсийн цэгийг нь тавьсан юм.
Chris Jones багаа тэргүүлэн 25 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 5 бөмбөг таслалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн боло энэ өдрийн гол тоглогч La Quentin Miles байлаа. Тэрээр 24 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол тэдэнд Д.Мөнхтөр 16 оноо, Дэлгэрням 11 оноо, Onwukamuche 10 оноогоор тусалсан ба сэлгээний залуус ч тун сайн тоглолтыг үзүүлсэн юм.
Харин харцгуудаас ОУХМ П.Болортулга онцгой байсан ба тэрээр 23 оноо, 14 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн. Б.Одбаяр мөн дабл дабл гүйцэтгэн 15 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Carl Blair 18 оноо, 5 ашигтай дамжуулалт, Г.Баттөр 11 оноо, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч баг нь хожигдсон юм. Улмаар цуврал 2-2 болж тэнцсэн ба цувралд хэн ялсан нь аваргын төлөө өрсөлдөх юм.