Олон улсын спортын сэтгүүлчдийн баярын өдөр
өнөөдөр тохиож байна. Олон улсын Спортын сэтгүүлчдийн холбоо анх 1924 онд байгуулагдсан
түүхтэй бөгөөд жил бүрийн долдугаар сарын 2-ны өдрийг спортын дууч гэгддэг
спортын сэтгүүлзүйн салбарынхан дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлдэг
юм.
Монголын спортын сэтгүүлчид ч үүний нэгэн адил
баяраа тэмдэглэж байна. БТСГ-ын удирлагууд спортын салбарын үйл ажиллагааг сурталчлах, биеийн тамир, спортын
салбарын хөгжлийг дэмжих, спортын сэтгүүлзүйг хөгжүүлэхэд оруулсан хувь
нэмрийг нь үнэлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Р.Чулуун,
МҮОНТВ-ийн “Чандмань” студи, “Таван цагариг” сонин, “Боловсрол суваг”
телевизийн “Score” студи, МҮОНРадио, “NEWS” агентлаг, “Монцамэ” агентлаг,
“Ардын эрх”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” сонин, “25-р
суваг телевиз”, “B” телевиз, NTV телевиз, www.sportnews.mn сайт,
“Спортын цонх” сэтгүүл, shuud.tv зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын
сэтгүүлчдэд Биеийн тамир, спортын салбарын 90 жилийн ойн медаль
гардуулж, амжилт хүсчээ.
Их спортын амжилт, ялалтын салшгүй хэлхээ
болсон спортын дууч, сэтгүүлчдэдээ Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийн
баярын мэнд хүргэе.