МАХН-ын Бага чуулган товлосон цагаасаа бүтэн хоёр цагаар хоцорсны эцэст 12.00 цагт эхэллээ. Тус намын Бага чуулганд намын дарга Н.Энхбаяр Өмнөд Солонгосоос ирж оролцож байна. Энэхүү чуулганаараа тус нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлахаас гадна МАН-тай эвсэх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргах бололтой.
Тус намын дарга Н.Энхбаяр 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг гишүүддээ танилцуулж байна.
Өчигдөр МАН-ын Бага хурал хуралдсан ч МАХН-тэй эвсэх шийдвэр албан ёсоор гаргаагүй байгаа. Тус намын Бага хурал өнөөдөр үргэжлүүлэн хуралдана. Тиймээс МАН, МАХН эсвэх үгүй нь өнөөдөр эцэслэгдэх юм байна.
Б.БАТ