Дэлхийн хамгийн том зэсийн уурхай хаагджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том зэсийн уурхай хаагджээ

Чилид олон хоног орсон аадар борооны улмаас дэлхийн хамгийн том зэсийн уурхайн олборлолтын үйл ажиллагаа тасалджээ. Жилд 880 мянган тонн олборлолт явуулах хүчин чадалтай зэсийн хоёр том уурхай усанд автаж хаагдсан аж. Англи-Америкийн хамтарсан “Plc” компанийн олборлолт явуулдаг “Los Bronces”, “El Soldado” уурхай үерт авсанаас олборлолтоо зогсоосон байна. Гэхдээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Түүнчлэн дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч “Codelco” компани “El Teniente” далд уурхайн олборлолтоо зогсоосноор сүүлийн гурав хоногт 5000 тонны алдагдал хүлээжээ.

Чилид өнгөрсөн амралтын өдрөөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер, хөрсний нуралт үүсч,  нэг хүн амь үрэгдэж, долоон хүн сураггүй болсон төдийгүй олон сая хүн ундны усны хомсдолд оржээ.

Өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сард болсон газар хөдлөлт, гуравдугаар сарын үерийн улмаас Чилийн зэсийн уурхайн олборлолт тасалдаж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж