Нийслэлийн Ардчилсан нам, Нийслэлийн Ардчилсан Залуучуудын холбоо хамтран залуу гишүүддээ зориулж сургалт зохион байгууллаа.
Сонгуулийн тогтолцоо, менежмент, албан бичиг боловсруулалтын талаар мэдлэг, ур чадвар олгосон уг сургалтанд нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын хорооны улс төрийн ажилтан, Нийслэлийн болон дүүргүүдийн Ардчилсан Залуучуудын холбооны гишүүн 30 хүн хамрагдсан юм.
Энэ нь Нийслэлийн Ардчилсан намаас боловсон хүчнээ дэмжих, мэргэжил, ур чадварыг нь дээшлүүлэх бодлогын хүрээнд хийсэн ажлуудын нэг ажээ.