Antonini Sirakusa цуглуулга дахь Архимедын хүч

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Antonini Sirakusa цуглуулга дахь Архимедын хүч

Уран дарханууд өөрсдийн шинэ бүтээлийнхээ онгодыг агуу эрдэмтний төрлөх хот Сиракузийн уран барилгуудын дүр төрхөөс авцгаасан байв.

Antonini гэх гоёл чимэглэлийн ордон эллиний анхны колониудын нэг Сиракузид зориулсан гоёл чимэглэлийн цуглуулгыг бүтээжээ. Архимедийн эх орон нь  дэлхийн ба Эртний  Грекийн соёлын төв болсон юм. Геометр, оптик, механикийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан  эрдэмтэн түүн  нөлөөгөө үзүүлсэн хотын уран барилга дунд өссөн юм. Тийм ч учраас Sirakusa цуглуулга нь  геометрийн цэгц ба ер бусад нь захирагдсан байв.

Өнгөлж зүлгэсэн, очир эрдэний шигтгээн зам бүхий 750-р сорьцийн  шар алт ба цагаан алтан гэсэн хоёр хувилбараар хийгджээ. Бөгж зохиомжоосоо хамааран янз бүрийн хэмжээтэй бөгөөд нэг хуруундаа хэлбэрээр нь эвлүүн зүүж болно. Эсвэл бүх хургаа түүгээр гоёсон ч болохгүй гэх зүйлгүй. “Мебиусын тууз” гэх бас нэг гоёлын ээмэг  толигор үс засалтай ихээхэн зохицолтой харагдлаа. Синусоидын  манжетан бугуйвч нь цуглуулгын оргил нь болжээ.

Энэ долоо хоногт Миланы  Antonini ордны тэргүүн  Сержо Антонини Москвад ирэн баян орос эмэгтэйчүүдэд шинэ цуглуулгаа танилцуулах бөгөөд цуглуулгын зарим хэсгээс Москвагийн  Antonini нэрийн дэлгүүрийн лангуунаа гарч иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж