Өмнөговь аймагт “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Өмнөговь аймагт Авьяас хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, урлаг, спорт оюун сэтгэхүй, технологийн салбарт хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн 3 жилийн хугацаанд 820 дугуйлан секцийг хичээллүүлж, 20000 орчим хүүхдийг хамруулсан юм. Тэд юу сурсан, юу чаддаг болсноо эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчид хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид танилцуулж “Би чадна” тайлант өдөрлөгийг зохион байгууллаа. Тайлан тоглолтын үеэр Хараа орон зай, хөдөлгөөнт тэнцвэр, хэл өгүүлэхүй зэрэг мэдрэмжүүдээр юу сурсанаа тайлагнаж, үзэсгэлэн гаргасан юм.

Өмнөговийн авьяаслаг хүүхдүүд 2014 онд Авьяас хөтөлбөрийн хэрэгжилт түүнээс шалгарсан 300 хүүхдийн “Нар мишээсэн алтанхан говь мину” тоглолтыг Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнөө амжилттай  зохион байгуулж, улсын хэмжээнд хамгийн олон хүүхдийг хамруулсан хэмээн өндөр үнэлгээ авсан бол эдүгээ 2 жилийн дараа “Би чадна” нэрийн дор амжилттай зохион байгууллаа. Мөн энэ үеэр 1228 хүүхдийг нэгэн дор бүжиглүүлж, үзэгч олныг баясгалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж