Хар алтны үнэ зургаан хувиар уналаа

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Хар алтны үнэ зургаан хувиар уналаа

Доха хотноо нефть олборлогчдын уулзалт амжилтгүй болсны дараа Лондоны бирж дээр хар алтны үнэ өмнөхөөс зургаан хувиар доошлов. Америкийн нефтийн үнэ ч 6,8 хувиар багасчээ.

Хойд тэнгисийн Brent маркийн үнэ даваа гаригийн арилжааны эхэнд Лондоны бирж дээр 6 хувиар унасан тухай Bloomberg мэдээлэв. Техасын хөнгөн нефтийн үнэ ч Нью-Йоркт 6,8  хувиар унажээ. Нефтийн олборлолтыг хэмжээнд нь барих талаар Катарын нийслэлд нефть үйлдвэрлэгчид цуглараад тохиролцоо хийж чадаагүй нь  үнэ унах шалтгаан боллоо.   Өнгөрсөн ням гаригт Доха хотноо цугларсан нефтийн сайдуудын уулзалт амжилтгүй болсон юм.  Дараагийн удаа тэд ирэх зургадугаар сард Вена хотноо болох ОРЕС-ийн гишүүд ба бусад үйлдвэрлэгч нарын уулзалт дээр олборлолтыг нэмэгдүүлэх байх талаар дахин хэлэлцээр хийхээр болжээ.

Дохагийн уулзалт амжилтгүй болсоны дараах Азийн зах зээлийн арилжаа дээр нефтийн үнэ шууд л 5,45 хувиар унажээ. Азид Brent нефтийн баррель  нь 2,23 доллараар үнээ буулган 40,87 доллараар арилжаалагджээ.  WTI нефтийн баррель 38,6 доллараар зарагдаг үнээсээ 2,20 доллар алджээ.

                                                                                                                                                   Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж