Өнөөгийн парламент АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН буюу таван намын төлөөллөөс бүрдэж байсан бол С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд, Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элссэнээр УИХ-д суудалтай намуудын тоо хоёроор нэмэгдлээ. Ингэснээр Монголын парламент долоон намын төлөөллөөс бүрдэж байна гэж хэлж болно. Мөн УИХ-д бие дааж гарч ирсэн гишүүд нам бараадсанаар бие даагчдын төлөөлөл байхгүй боллоо.
Хамгийн сүүлд Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар өчигдөр болсон МАН-ын Бага хурлын үеэр тус намын гишүүнээр элслээ.
Б.БАТ