Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Хятад сэргэж эхэллээ

Хятадын эдийн засаг тогтворжиж эхэлснийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гарсан ДНБ-ний өсөлтийн  мэдээ  харууллаа.  Оны эхний нэгдүгээр улиралд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 6,7 хувьтай байгаа нь урьдчилсан таамаглалтай тохирч байна. Мөн аж үйлдвэр, бөөний худалдаа, үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, шинэ зээлийн хэмжээ зэргийн үзүүлэлтийг гаргасан нь урьдчилсан дүгнэлтээс ялимгүй дээш өсөлтийг харуулжээ.

Хятадын Ардын банк мөнгө, зээлийн бодлогоо зөөлөлсөн мөн дэлхийн санхүүгийн зах зээл тогтворжиж эхэлсэн зэргээс  байдал сайжирсан гэж шинжээчид дүгнэв.

"Өр төлөлтийн урсгал, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх санаа бодол сайжирсны буянаар эдийн засаг тогтворжиж байна” хэмээн Гонконгийн “Credit Suisse Group AG” группын Азийг хариуцсан ерөнхий эдийн засагч Тао Донгийн хэлснийг Bloomberg иш татжээ. Улсын татаас нь одоогоор чухал үүрэгтэй байна гэхдээ хувь хүмүүсийн хөрөнгө оруулалтын урсгалыг сэргээх шаардлагатай гэж тэр үзжээ.

Тайлангийн хугацаанд аж үйлдвэрлэл 6,8 хувийн өсөлтийг үзүүлэв. Ер нь бол сүүлийн жилүүдэд  Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлтийн хурд саарч байгаа. 2010 онд Хятадын том үйлдвэрүүдийн  үйлдвэрлэлийн хэмжээ 13,9 хувьтай байгаад, 2012 онд 10, 2013 онд 9,7, 2014 онд 8,3 хувийн өсөлттэй болон буурч иржээ. Харин өнгөрсөн онд өсөлт нь дөнгөж 6,1 хувийг харуулсан юм.

Үл хөдлөх хөрөнгийн байгууламжид оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6,2 хувь болжээ. Гэтэл шинэ барилга босголт нь 19,2 хувиар нэмэгдсэн байв. Шинэ талбайнуудын худалдаа нь 35,6 хувь хүртэл өссөн байна.

Үйлдвэрүүдийн ашиг өсчээ

Сануулахад, Хятадын эдийн засаг тогтворжиж байгаа шинж тэмдэг өмнө  харагдаж ирэв. Гуравдугаар сард PMI индекс найман сарын дотор анх удаа 50 пунктээс давсан нь өсөлтийн замд орлоо гэсэн үг болжээ. Үүний зэрэгцээ, том үйлдвэрүүдийн  ашиг нь оны эхний хоёр сард жилийн дүнгээр 4,8 хувиар нэмэгджээ.  Хоёрдугаар сарын гүнзгий уналтаас Хятадын гадаад худалдаа салж байна. Эхний улиралд  түүний эргэлт нь 5,9 хувиас  5,2 их наяд юань хүртэл багасчээ. Шинжээчид үзүүлэлт тааруу гарна гэж байсан юм.  Хоёрдугаар сарын үймрүүлэн мэдээнүүдийн дараа юанийн ханшийн өөрчлөлт өөрийн нөлөөгөө үзүүлнэ гэж шинжээчид тооцоолж байлаа. Тэднийхээр болж, экспорт нь өсч импортыгн үзүүлэлт нь хүлээлтээс сайжирсан байлаа.

Худалдааны эргэлт гуравдугаар сард 8,6 хувиар нэмэгдэн 1,05 их наяд юанийн хэмжээтэй байв. Импорт нь 1,7 хувиар буюу 855,5 тэрбум  юанийн хэмжээтэй болов. Энэ үеэр гадаад худалдааны эерэг сальдо нь 194,6 тэрбум юань болжээ.

Гэлээ ч зарим шинжээчид Хятадын эдийн засгийн статистикийг олон асуудалтай гэж үздэг.  Тэд үйлдвэрлэлийн хэмжээ ба хэрэглээний чухал индикатор болдог төмөр замын тээврийн тоонд анхаарлаа хандуулж байна.

2015 онд төмөр замын тээвэр 10,5 хувиар доошилсон байхад эдийн засаг нь 6,7 хувиар нэмэгдсэн асуудал харагдаж байх юм.

Хятадын Caixin гэх ажил хэргийн хэвлэлд мэдээлсэнээр, Хятадын төв удирдлага төмөр замын тээврийн урсгалаа 2020 онд гэхэд 4,2 тэрбум тонн болгохоор төлөвлөжээ. Жилдээ дундаж өсөлтөө 4,3 хувийн төвшинд барих ажээ.  Энэ төлөвлөгөө нь эдийн засгаа хэрэглээнийх болгох гэсний нэг хэсэг болсонгүй.

Харин дараа нь энэ оны эхний улирал дүнгээ гаргахад төмөр замын тээвэр 9,4 хувийн уналтыг үзүүлэн жилийн дунджаар  ачаа тээвэрлэлт 788 сая тонн болсныг Хятадын төмөр замын корпораци мэдээлсэн байх юм. Ийм тохиолдолд төмөр замын ачаа тээвэрлэлт 2014 онтой харьцуулахад  энэ жилд 20 хувиар буурна. Тээвэрлэлтийн хэмжээ нь 2007 оны төвшинд байхаар болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж