Байнгын хорооны хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдаантай

Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.04.19/

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай /Засгийн газар 2016.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай /Засгийн газар 2016.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан.

3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай /Засгийн газар 2016.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

5. Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгаад дүгнэлт хийх;

                        -Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл;

                        -Хууль сахиулах тухай хуулийн төсөл;

                        – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

Бусад.

ЭХ СУРВАЛЖ: http://open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж