АН-ын ҮЗХ-ны хурлаар “Монгол хүн 2020” дээр тулгуурлаж, гарах мөрийн хөтөлбөрөө хэлэлцлээ. МАН, АН мөрийн хөтөлбөрөө батлахаар ханцуй шамлан орсон шалтгаан нь дөрөвдүгээр сарын 20-д Үндэсний Аудитын газарт хүлээлгэн өгөх учиртай. Тиймээс хуулийн хугацаанд амжуулахаар ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар зөвхөн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд нээлттэй үлдээхээр болсон. Учир нь ҮЗХ дахин цаг товлож хуралдана гэсэн үг юм. Тэр үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх үү, АН эв нэгдэлтэй болох уу гэх мэт асуудлыг хэлэлцэх юм байна.
Т.НОМИН