Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүнчлэлийг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүнчлэлийг сэргээлээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын Бага хуралд оролцож байна. Тэдний МАН-ын гишүүнчлэлийг энэ удаагийн хуралдаанаас сэргээлээ.

2012 оны УИХ-ын сонгуульд тэд бие даан нэр дэвшин өрсөлдөж, мөн МАН-ын гишүүнчлэлээс хасаж байсан ч энэ удаагийн Бага хурлаар гишүүнчлэлийг нь сэргээснээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших боломж нээгдлээ. Бага хуралд оролцогчдын 88 хувь нь Ц.Даваасүрэн гишүүнийг, 89.8 хувь нь Х.Болорчулуун гишүүнийг,  95.2 хувиар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхланг бага хурлын гишүүнээр батламжилжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж