Нийслэлийн АН-ын салбар хороог Э.Бат-Үүл удирдана

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН-ын салбар хороог Э.Бат-Үүл удирдана

Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана. Үүний өмнө Нийслэлийн АН хаалттай хуралдаж, мөрийн хөтөлбөр, сонгуульд эвсэж орох эсэх, намын сонгуулийн салбар хорооны бүрэлдэхүүнийг хэрхэн байгуулах талаар ярилцсан байна.  Хуралдааны талаар зарим эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн АН 2016 оны ИТХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргасан” гэлээ.

Харин нийслэлийн АН-ын сонгуулийн салбар хороог Хотын дарга Э.Бат-Үүл ахлахаар болж, Ерөнхий менежерээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн АН-ын дарга П.Нүрлээд нар томилогджээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж