Тархи бол хамгийн нарийн зохион байгуулалттай, эмзэг эрхтэн. Тархины мэс засал хийж байх үед мэс заслын хутгаа нэг л буруу хөдөлгөхөд харамсалтай үр дүнд хүргэдэг байна. Тиймээс эрдэмтэн David Oliva Uribe ирээдүйд тархины мэс засалд ашиглах, нарийвчилсан ухаалаг мэс заслын хутгыг зохион бүтээж, хөгжүүлэлт дээр нь ажиллаж байгаа аж.
Хэдийгээр мэс заслын хутга нэртэй ч уг бүтээл нь яг хутга биш гэнэ. Хурц иргүй, нарийн мэдрэгч бүхий үзүүртэй, тэр үзүүрийг нь тархины эдэд хүргэхэд хавдар мөн эсэхийг таних гэнэ. Тиймээс мэс засалч тархины хавдрыг бүрэн авах, хавдаргүй эрүүл хэсгийг тайрахаас сэргийлэх зэрэг олон давуу талыг олгох юм байна.
Одоогоор уг ухаалаг хутгийг гахайн тархины мэс засалд амжилттай туршаад байгаа аж.
Т.МӨНХ