Ном уншиж, зөвлөгөө өгдөг спикер

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

Ном уншиж, зөвлөгөө өгдөг спикер

Энэ спикер яг л энгийн нэг дуу дамжуулдаг спикер шиг харагдаж байгаа байх. Гэхдээ Amazon компанийн бүтээсэн Echo нэртэй энэхүү спикер нь тун ухаалаг. Kindle дээрх номнуудыг уншиж өгнө, Alexa нэртэй туслах танд дуудлагын пицца, хүргэлтийн төрөл бүрийн үйлчилгээг захиалж өгнө. Мөн Бастоны хүүхдийн эмнэлэгтэй хамтарсан KidsMD аппликейшны тусламжтайгаар та хүүхдийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуултуудыг асуун, шаардлагатай хариултаа спикерээрээ дамжуулан сонсох боломжтой болжээ. Үүнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх заавах зөвлөгөө, эмийн тун болон үйлчилгээний талаарх нарийвчилсан мэдээлэл, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй холбоотой ерөнхий зөвлөгөө зэрэг багтаж байгаа аж.        

Хэдийгээр эрүүл мэндийн бүхий л зөвлөгөөг өгч байгаа ч өвчин оношлох, эмчлэх эм тариа зөвлөх зэргийг заавал эмнэлэгт очиж авах гэнэ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж