“Монгол улсын үндэсний баяр наадмын тухай”, “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж сумдын баяр наадмын товыг тогтоогоод байна. Энэ товын дагуу Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаа Баяннуур, Хангал сум хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 3,4-нд хийхээр боллоо. Энэ жил Булган аймгийн таван сум байгуулагдсаныхаа 80 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байгаа бөгөөд Булган сум аймгийн баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 8-9-нд, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр сум 22-23-нд, Тэшиг сум, 24-25-нд хийх гэж байна. Сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар наадам зохион байгуулах хороо байгуулж, ажлын хэсэг томилон шургуу бэлтгэж байгаа ажээ.
А.Зул