
Өнөөдөр 14.00 цагаас болсон спортын сэтгүүлчдийн уулзалтад БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар болон хэвлэл, мэдээллийн салбарт ажиллаж буй спортын сэтгүүлчид оролцлоо. Энэ үеэр спортын салбарын үйл ажиллагааг сурталчлах, биеийн тамир, спортын салбарын хөгжлийг дэмжих, спортын сэтгүүлзүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Р.Чулуун, МҮОНТВ-ийн “Чандмань” студи, “Таван цагариг” сонин, “Боловсрол суваг” телевизийн “Score” студи, МҮОНРадио, “NEWS”агентлаг, “Монцамэ” агентлаг, “Ардын эрх”, “Өнөөдөр”,“Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” сонин, “25-р суваг телевиз”, “B” телевиз, NTV телевиз, www.sportnews.mn сайт, “Спортын цонх” сэтгүүл, shuud.tv зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд Биеийн тамир, спортын салбарын 90 жилийн ойн медаль гардуулж, амжилт хүслээ.