Филиппин улсад болж буй таэквондогийн олон улсын тэмцээнээс эрэгтэй 58 кг-д ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медалийн болзол хангаж, улмаар “РИО-2016” олимпийн эрх авсан билээ. Тэгвэл түүний энэ амжилтыг Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын оюутны таеквондогийн холбооны ерөнхийлөгч Ж.Алдарбаяр өндрөөр үнэлж, 10 сая төгрөгөөр шагнахаар болсон байна.
Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин жин бүрийн шигшээд шалгарсан тамирчид Бразилийг зорих “тийз”-ээ авах байсан энэхүү хариуцлагатай тэмцээнд амжилттай оролцож, Монголын таэквондогийн спортын түүхэнд шинэ амжилтыг бичлээ.
П.Тэмүүжин хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод олимпийн хошой хүрэл медальт Афганистаны тамирчин Р.Никпакыг хожиж, улмаар Тайваны Жэн Хао-Ченийг 12:6-аар ялж, мөнгөн медаль хүртэн РИО-гийн олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм.
Филиппин улсад болж буй “РИО-2016” олимпийн эрх олгох таэквондогийн олон улсын тэмцээнд оролцож байгаа Монголын багийг Ч.Эрдэнэтуяа ахлан явж байна.