
Эрдэнэт үйлдвэр ХХК-аас аймгийн 35 жилийн ойд зориулж “Дурсамж төгсгөл үгүй” уран сайхны киногоор бэлэг барьж байна. Уг эрдэнэтийн илтгээлийн эздийн амьдралыг харуулсан киноны ерөнхий продюссараар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Ц.Бат-Энх, зөвлөхөөр нь Эрдэнэт үйлдвэрийн Барилга захиалагчийн албаны дарга Д.Байгаль, найруулагчаар “Хэцүү анги” киноны Дөлгөөний дүрээр үзэгчдэд хүрсэн Т.Батсайхан нар ажиллажээ. Энэхүү киноны гол дүрүүдэд “Гэгээн муза”-гийн эзэн улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Тамир, Фантастик продакшны жүжигчин Н.Баярбаатар, жүжигчин, загвар өмсөгч Б.Бадамцэцэг, туслах дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин Г.Алтаншагай, Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн хэлтсийн ажилтан Наталья нар тогложээ. 25 жилийн өмнөх Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын залуусын амьдрал, хайр сэтгэлийг харуулсан “Дурсамж төгсгөл үгүй” киноны зураг авалт жилийн турш Эрдэнэт хотод үргэлжилжээ. Киноны нээлт долоон сарын нэгний өдөр Уурхайчин соёлын ордон, Найрамдал талбайд 19.00 цагт болно. Нээлтийн үеэр улаан хивсний ёслол болох бөгөөд нисдэг тэргээр урилга тараах аж.